Е-Science Програм хангамж болон Технологи сэдэвт семинарын тухай

Uncategorised Нийтэлсэн:  Мягмар, 27 9 сар 2011 10:28 font size decrease font size increase font size
Rate this item
(0 votes)

Танилцуулга:

Энэхүү семинар нь тархан байрласан тооцооллын тухай (үүнд Grid & Cloud тооцооллуудыг хамруулна) болон e-Science програм хангамжуудын талаар танилцуулах зорилготой. Семинарын хөтөлбөрт тархан байрласан тооцооллын зарчмуудыг танилцуулах, грид системийг хэрхэн ашиглах, хэвийн ажиллагааг хангах талаархи практик мэдээллүүд, e-Science програмууд тэдгээртэй биечлэн ажиллах курсууд багтана.

Хэзээ: 2011 оны 10-р сарын 3-5 (Даваа - Лхагва)

Хаана: ШУА-ийн II байр, Информатикийн хүрээлэнгийн хурлын танхим

Хамрагдах мэргэжилтнүүд:

Уг семинар нь практик дадлагын хэлбэрээр явагдах учраас тархан байрласан тооцоолол ба e-Science програм хангамжуудын талаар сонирхдог хүн бүхэнд ялангуяа судлаачид болон системийн администраторуудад зориулагдана.

Семинарт оролцогчдод тавигдах шаардлага:

Эхний өдрийн хувьд оролцогчид нь Линукс үйлдлийн системийн талаарх суурь мэдлэгтэй байх ба өөрсдийн зөөврийн компьютерийг ямар нэгэн ssh client (жишээ нь PuTTY), Java plugin (1.5.x JRE) бүхий график дүрслэх чадвартай вэб хөтөч суулган авч ирэх шаардлагатай.

Семинарын албан ёсны хэл англи.

ХӨТӨЛБӨР:

2011 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

E-Science infrastructure and Site administration

(10:00-18:00)

2011 оны 10 дугаар сарын 4-ны өдөр

Life Science: Drug Discovery – Autodock; Next Generation Sequencing – BLAST (10:00-18:00)

2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Earthquake: SPECFEM3D, Finite Difference, Seismic Wave Simulation and QCN
Climate Change: Weather Forecast, WRF

(10:00-18:00)

Read 111174 times

САНАМСАРГҮЙ ЗУРАГ

Photo4.jpg

ХОЛБОО БАРИХ

  • Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо
  • Утас: 89075233, 99000096
  • И-мэйл Хаяг: info@naturescience.ac.mn

Олон нийтийн сүлжээ