“Хүрэл Тогоот - 2012”

Uncategorised Нийтэлсэн:  Пүрэв, 08 9 сар 2011 11:25 font size decrease font size increase font size
Rate this item
(0 votes)

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД БОЛОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,

СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН, ТӨВ, КОРПОРАЦИУДЫН ЗАХИРГААНД


Хурал зохион байгуулах тухай

 

БШУЯ, ШУА, ШУТС, Технологи Инкубаторын Төв, Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо, Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо хамтран жил бүр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын дунд зохион явуулдаг “Хүрэл Тогоот - 2012” эрдэм шинжилгээний бага хурал 2012 оны 10-р сарын 12-ны өдөр ШУА-ийн ООГСТ-ийн харъяа одон орон судлах Оргил төвийн хурлын зааланд болох тул өөрийн байгууллагын залуу ажилтнуудыг өргөнөөр оролцуулна уу.

Уг бага хуралд оролцох нэг төлөөлөгчийн зардал 40000 төгрөг (хурлын байр, хоол, унаа, бүтээлийн эмхэтгэл болон бусад зардал) болж байгаа бөгөөд хуралд илтгэл тавин оролцох залуу ажилтны нийт зардлын 50%-ийг буюу 20000 төгрөгийг зохион байгуулах комиссоос гаргах болно. Уг бага хуралд илтгэл тавин оролцсон залуучуудыг мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр нь шалгаруулан 35 хүртэлх насны нэг залуу эрдэмтэнд БСШУ-ны сайдын залуу эрдэмтэн судлаачдад олгодог  ГРАНТ-ыг олгоно.

Энэхүү бага хуралд тавигдах илтгэлүүдийн хураангуйг 2012 оны 10-р сарын 4-нийг дуустал хүлээн авах тул залуу судлаачид өөрсдийн бүтээлийг тусгай форматын дагуу бэлдэж зохион байгуулах комисст заагдсан хугацаанаас өмнө электрон хэлбэрээр уг хаягаар илгээнэ үү.

эмайл хаяг: Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.

Холбоо барих: 99000096, 98984988

 

БУСЗЭХолбоо

Илтгэлийн болон өгүүллэгийн зааврыг татаж авах

Read 963277 times Last modified on Пүрэв, 04 10 сар 2012 11:54

САНАМСАРГҮЙ ЗУРАГ

Photo4.jpg

ХОЛБОО БАРИХ

  • Байгалийн Ухааны Салбарын Залуу Эрдэмтдийн Холбоо
  • Утас: 89075233, 99000096
  • И-мэйл Хаяг: info@naturescience.ac.mn

Олон нийтийн сүлжээ